БНЭУ-аас 251 иргэн эх орондоо ирлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 06 сар 13

 

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 251 иргэн  ирсэн бөгөөд  Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм.

Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана. Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн билээ гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.