Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 06 сар 16

Орц:
Гурил-160 гр
Элсэн чихэр-80 гр
Масло-190 гр
Шоколад-200 гр
Молоко-1 лааз
Ванилины сахар-1 хоолны халбага
Давс-2 чимх
Цөцгийн тос
Шим тэжээлийн мэдээлэл:
Нийт калори: 3036 ккал
Уураг: 28 гр
Нүүрсус: 76 гр
Өөх тос: 145 гр
Эслэг: 5
Хэрхэн хийх вэ:
110 гр цэвэр цөцгийн тосоо хайлуулан саванд хийнэ. Үүн дээрээ 30 гр сахараа хийн хооронд нь хутгаад чимх давс болон гурилаа хийж зуурна. Гурилан зуурмагаа 20х20 см харьцаатай хэвэндээ дэвсэж өгнө. Ингээд 180 хэмд 20 мин жигнэнэ. Гаргаж ирээд хөргөнө. Гал дээр хайруулын тавгаа тавиад нэг лааз молокогоо хийнэ. Дээрээс нь 50 гр цөцгийн тос, 50 гр элсэн чихэр, чимх давс болон ванилин хийн зөөлөн гал дээр буцалган карамелаа бэлдэнэ. Жигнэмэг дээрээ карамелаа хийнэ. Ингээд өрөөний хэмд хөргөнө. Шоколадандаа 30 гр маслоо хийн хайлуулна. Хайлсан шоколадаа хөрсөн карамелан дээрээ хийн жигд тарааж дахин хөргөөд бэлэн болно.
www.zgm.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.