Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 06 сар 19
・ 11

Улаанбаатарын замын эвдрэл жолооч нарын уурыг барж байна. Улсын нийслэлийн зам энд тэндгүй хагарч, хуурч, энхэл, донхол, өм цөм байдаг нь үнэхээр энэ хот эзэнгүйдсэний шинж гэлтэй.
Сүхбаатар дүүргийн замууд л гэхэд сүүлийн жилүүдэд хүний гар хүрээгүй мэт хаа сайгүй хагархай. Дөрөвдүгээр дэлгүүрээс 32-ын тойрог хүрэх замыг жолооч нар хамгийн их эвдрэлтэй, энэ замаар явахад машины эд анги салж унах дөхдөг хэмээн халаглаж байна. Түүнчлэн тус дүүргийн удирдлагууд, сонгогдсон. Үүнээс гадна манай улсад зам, барилгын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалт шударга болж байсан түүхгүй. Ганц хүрзнээс өөр техникгүй хүн танил талтай бол замын тендер авчихаад улсын ажлыг олон жилээр гацаах нь энүүхэнд. Түүнчлэн энэ дүүрэгт сүүлийн үед барьсан шинэ хотхонуудад огт зам тавьсангүй. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьсан “Хангай” хотхон зүй ёсоор орно. Барилгын материалын худалдааны жижиг павильонууд, дэлгүүр зайгүй шигсэн эндэхийн замд автомашин явахад үнэндээ хэцүүг оршин суугчид нь учирлаж байлаа.
“Хангай” хотхоны зүүн хэсэгт хаяа залган оршихбарилгын материалын худалдааны цэгүүдийн дундах энхэл донхолтой шороон замыг толийсон цардмал болгочихвол оршин суугчид, жолооч нарт хэрэгтэй байна хотын удирдлагуудаа. Шинээр тавих замын жагсаалтаас энэ хэсгийнхийг хайгаад олсонгүй.
Тус дүүрэгт энэ жил ердөө 3700 ам.метр газарт засвар, нөхөөс хийх төлөвлөгөөг Нийслэлийн авто замын хөгжлийн газар гаргасныг Сүхбаатар дүүргийг хариуцсан инженер Б.Басхүү хэллээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.