Дундговь аймагт нэр дэвшигч 300 мотоцикл авчирч, хадгалж байсныг илрүүллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 19 ・ 3

Цагдаагийн ерөнхий газрын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга,Цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Сонгуультай холбоотой зөрчил гомдлын талаарх дуудлага мэдээлэл  нийт 1118 ирсэн. Үүнээс 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт. Анхны гомдол 2020 дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Одоогоор 647 хүнд зөрчил шалгах ажиллагаа явуулж байна. Зөрчил үйлдсэн есөн хүнд шийтгэл оногдуулсан. Санал худалдан авах гэсэн оролдлогыг тухай бүрт нь шалгаж байгаа" гэлээ. Тухайлбал,  

  • Хөвсгөл аймагт зургаадугаар сарын 5-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй ухуулагч нараар хашаа бариулсан тул тухайн нэр дэвшигчийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
  • Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна.
  • Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа нэрийдлээр 80 орчим тээврийн хэрэгсэл шатахуунаар хангасан явдал гарсан.  
  • БГД-т Өөрийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа нэрийдлээр бэлэг тараасан
  • Нэр дэвшигчийн туслах бэлнээр 40 сая төгрөг авч явсан
  • Говь-Алтай аймагт нэр дэвшигч А сонгуулийн штабт ажилладаг Б нь долоон хүнтэй уулзаж бэлэн мөнгө тараасан үйлдлийг шалгаж байна.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “Өнгөрсөн хугацаанд иргэнийулс төрийн эрх эрх чөлөөний эсрэг 89 гомдол бүртгэгдсэний 90 хувийг гэмт хэргийн шинжтэй, 10 зөрчлийн шинжтэй гомдол бүртгэгдсэн. 

Үүнээс илт худал мэдээлэл тараах 5, сонгуулийн хорооны ажилд саад болох 2, санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 нийт найман хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Харин зөрчлийн 9 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн. Сонгогчдод мөнгө, аялал амралтад явуулах, бэлэг өгөх зэрэг гомдол 11 ирсэн гэлээ. 

ЦЕГ-аас дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд сонгуулийн сурталчилгааг зөрчсөн гэх 1118 гомдол ирсний 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Эдгээрээс Дундговь аймагт нэр дэвшигч 300 мотоцикл авчирч, хашаанд хадгалсан, бэлэн мөнгө тараахаар авч явсан, шатахуун өгсөн гэх мэт үйлдлүүдийг илрүүлэн, шалгаж байгаа юм байна. 

Хэрэв иргэдэд бэлэн мөнгө тараах үйлдэл гарсан тохиолдолд тухай үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлэн шаардах үндэслэл бий гэдгийг хэллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: