Хоёр хүнд коронавирусийн халдвар илэрч, 7 хүн эдгэрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 21

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн.

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй зорчигчид коронавирус илэрсэн" гэлээ. 

Сайн мэдээ дуулгахад өнөөдөр долоон хүн эдгэрч дараагийн шатлалын хяналтад шилжлээ. Одоогоор батлагдсан 206 тохиолдол байгаа. Үүнээс 139 хүн эмчилж эдгээсэн бол 67 хүн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн 60 нь биеийн байдал сайн, долоо нь хүндэвтэр байна. Сөүл-Улаанбаатарын онгоц өнгөрсөн шөнө ирсэн. Энэ онгоцноос таван хүнийг сэжигтэй байж магадгүй гэж ХӨСҮТ-д тусгаарласан байна. Дараа дараагийн нислэгүүдийг хүлээн авах бэлтгэл ажлаа хийж байна" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.