Хяналтын тооллогоор зөрүү гараагүй, нийт 71,3 сая төгрөг зарцууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 29 ・ 5

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл хүлээн зөвшөөрөөгүйн улмаас нэмэлтээр 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн.

Хяналтын тооллогын талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв. Тэрээр “СЕХ энэ сарын 27-28-нд 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийлээ. Гомдол гарсан Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогод гомдол гаргагчид болоод ажиглагч нарыг оролцуулсан.

Энэ тооллогоор 12 тойргийн 164 хэсгийн саналын тоонд ямар нэгэн зөрүү гараагүй. Нэмэлт тооллого хийснээр нийт 71.3 сая төгрөгийн зардал гарлаа.  Тооллогын дүнг ажиглагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 29/

    Энэ дарга УИХ, Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгууль зохион байгуулахад АН 4 ялалт,МАН 2 ялалт байгуулсан судалгаа гарсан байх юм,ГОМДООД ХАРААГААД ЯАХ ВЭ, ажлаа л хийж байгаа хүн

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Бид тамын тогооны үлгэрээсээ салах цаг болсон. Ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Нөгөө талаас "БИ ХЭН БЭ?" гэдэгээ сайн мэддэг байх хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    СО даргын оронд ямар хүн ирж бужигнуулах бол гэхээс айдас хүрэх юм даа, энэ хүний үед 7 сарын1 дахиж болсонгүй

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Sodnomtseren novshiig zailuulahgui bol nemergui sh dee

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Угаасаа одоо бол гүрийгээд л дуусана

    Хариулах