Казахстанаас ирсэн нэг иргэнээс 19 хоногийн дараа давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 29 ・ 1

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Зургаадугаар сарынг 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургаадугаар сарын 10-д Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс зургаадугаар сарын 10-нд эхний, 22-нд хоёр дахь, өчигдөр гурав дахь шинжилгээг хийхэд вирус илэрсэн байна. Тус онгоцоор ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн бөгөөд энэ удаагийнх 19 хоногийн дараа илэрч байна" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 29/

    Хамт ирсэн хүнээсээ халдвар авсан гэсэн үг шд. Авчрахдаа хооронд нь халдвар хамгаалын зарчимаа хир барьсан юм бэ дээ

    Хариулах