С.Ганбаатар: Мөнх тэнгэр ивээж Ерөнхийлөгч болж Монголоо аварна гэдэгт итгэлтэй байдаг

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 29 ・ 15

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин Орхон Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар өнөөдөр гишүүний үнэмлэхээ гардан авч Парламентад хоёр дахь удаагаа эргэн ирсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр хэлэхдээ,  “Бал сарыг удаан тэмдэглэж болохгүй. Төгрөгийн худалдан авах чадвар эрс унах бий гэсэн айдас байна. Коронагаас болоод түүхий эдийн борлуулалт асар тааруу байна. Ер нь Монголд ганц мөнгө олж байгаа нь “Оюу толгой” л байна шүү дээ. Жилд 2 тэрбум ам.доллар олж байгаа байгууллагыг яагаад Монголд ашигтай байлгах талаар дорвитой юм хийдэггүй юм бэ. Бүгдээрээ халаасанд орчихсон юм шиг зугтдаг. 49, 51 хувийн асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. УИХ ажилдаа хурдан орох хэрэгтэй. Гол асуудлаа барьж ав. Энэ нь Оюу Толгой, Эрдэнэтийн баялгийг ард түмэнд хэрхэн олгох вэ гэдэг асуудал. Тулга тойрсон асуудалд хөөцөлдөөд дэмий.

Би Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүдтэй хамтарч ажиллана. Өнөөдөр би нөгөө хоёртой уулзаж гар барьж, хамтдаа зургаа авахуулсан. Биднийг нэгтгэж буй нэг эрх ашиг байгаа нь эрдэнэтчүүд. Ямар ч байсан хамтарч ажиллах саналаа түрүүлж тавьсан. Нэг нь инээсэн, нөгөө нь “Тэгье” гэсэн.

Миний хувьд орон сууц, шинээр ажлын байр бий болгох, банкны өндөр хүү буюу мөнгө хүүлэлтийг зогсох, төрийн хүнд суртлыг багасгах гэсэн дөрвөн чиглэлд голчлон ажиллана. Үүний тулд арга зам маш чухал. Мөрөөдлийн юм яриад нэмэргүй. Эрдэнэтчүүдийг мэдээлэлтэй, эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшинд оролцуулна. Тэгэх арга нь аймгийн гурван талт хэлэлцээр.

Эрдэнэтчүүд энэ их баялгийн эзэн гэдгээ мэдэх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ээс улсын төсөвт 94 тэрбум төгрөг өгдөг. Тэр хаашаа ордог вэ. Аймгийн гурван талт хэлэлцээр бол хууль. Энэ эрх мэдлийг Эрдэнэтийн бүх шатны хүнд хэрэгжүүлнэ. Мөнх тэнгэр ивээж Ерөнхийлөгч болж Монголоо аварна гэдэгт би итгэлтэй байдаг” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 30/

    oyu tolgoin luivriig delhii dahind il bolgoroi.tegj baij mongol ylna.ta chadna.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    ganbaatariin xelsen vgiig shuud utgaarn oilgox xereggui bolovu.bidniig sxn amidruulj chadax mongolchuudiiga gesen setgeltei xvn shv.oyutolgoin talaar xeleed uilj bsniig mongol martaagui.oyutolgoig 51% mongold avchirval ard tvmen shuud eronxiilogch bolgono.rio tintogiin luivriig mongold.delhii daxind

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    Энэ хүн өөрийгөө Монгол улсын ерөнхийлөгч болох зиндаанд аваачжээ. Б-аас арай дээр л байх гэхдээ эрүүлээр сэтгэ.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    Монгол чамаар дутахгүй. Битгий сэрүүн зүүдэл

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    ene hudlaa gar daa

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 30/

    Поп хүн дээ сэтгэцийн шалгуулмаар санагддаг шүү

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Таний алдаа бгаашүү

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Яг үнэн ганбаа минь мундагтаа гарцан юм шиг битгий хийрхээрэй

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Aytaihan baigaad uguurei.Uhsen hatsanii chin yrunhiilugch ve.Huugduj tuugdalgui 4 jil tesehee bod.Gulguu yalaa gedeg shig Gundalai Baasanhuu,Javhlan naraasaa surgamj av.Mudaktahaa boli

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    50 000$-n ynetei xyndee. erunxiilugch bolood ergej xariug chini barinaa geed avilgal avch bsan bxaa. martaagyi l bgaa shy

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Muruudul bieldeg

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Amjilt xelsen bvxnee xix bolomj ologson songogchijdoo amlaltaa bielvvlex l vvreg vldlee 4jil xurdan shvv

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 29/

    Монголынхоо толоо яваа Энхбаярыг маань новшнууд их доош нь маягтай Байна, Могголын торд хамгийн шударга ажилласан Еронхийлогч бол Энхбаяр дарга байх, за тэгээд Ганбаа Минь ухаантай Ул суурьтай ажиллаарай

    Хариулах
  • зочин / 2020 06 сар 29/

    гамбаа минь битгиил их хэмжээнии попор хиигээрэи дээ . мон солонгос наиз нараасаа холхон шиг баигаараи баларсан алдсан явдалииг чинь бид мартаагуи шуу

    Хариулах