Урт хөлөөрөө дэлхийд хоёрт бичигддэг Ренцэнхорлоогийн гэрэл зургаас

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 07 сар 07 ・ 9

х Британийн өдөрт тутмын “Daily Mirror” сонины цахим сайтнаа дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйн хоёрдугаарт бичигдэх монгол бүсгүйн талаар нийтлэл бичжээ. 

Одоо 29 настай Рэнцэнхорлоо гэх энэ бүсгүй АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд биеийн өндөр нь 2 метр бол ташаанаасаа өсгий хүртэлээ 134.1 см урт хөлтэй аж. 

Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй гэх дээд амжилтыг АНУ-ын Техас мужийн Остин хотын оршин суугч 16 настай Мэси Каррин одоогоор эзэмшиж байгаа  бөгөөд тэрбээр 134.6 см гэсэн үзүүлэлттэй ба Рэнцэнхорлоос хэдхэн мм хэмжээгээр илүү юм.

Рэнцэнхорлоогийн аав нь 2.08 метр, ээж нь 1.85 метр өндөр нуруутай хүмүүс байдаг гэнэ. Түүний хувьд 46 размерын гутал өмсдөг Рэнцэнхорлоо өөрт таарах хэмжээтэй гутал, хувцас олдоход хэцүү байдгийг ярьжээ.

“Би нэгдүгээр ангид байхдаа багштайгаа чацуу буюу 168 см өндөр байсан. Ийм өндөртэй жаахан охинд таарах хүүхдийн хувцас олддоггүй байлаа” гэж тэр дурссан байна.

Хэдийгээр ховорт тооцогдох урт хөлтэй төрсөн ч Рэнцэнхорлоо Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэх сонирхолгүй байгаагаа ярьжээ.

Үүнээс гадна тэрбээр үргэлж л хаалганд толгойгоо цохьдог учир хэтэрхий  намхан байдагт нь заримдаа бухимддаг гэдгээ ярьжээ. Мөн бага байхад нь хэтэрхий өндөр учраас үеийн хүүхдүүд нь үргэлж л шоглодог байжээ. Харин одоо бол түүний энэ байдал түүнд давуу тал болсон учир өөрийн өндөр биендээ сэтгэл хангалуун явдаг байна. 


 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 31/

    heterhii undur baih ni unchin tarhitai holbootoi emgeg gej angaahad uzdeg yum bilee

    Хариулах
  • зочин / 2020 07 сар 20/

    Сайн амьтанааа ....
    Би даанч 1.78 юм. золиг гэж
    Хорвоо чи хүний зовлонд ...........................

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 13/

    ховорхон заяах гоё бүсгүй байна. зураглаач нь жаахан эв хавгүй зурагнууд авчихаж. улсынхаа нэрийг гаргахаар юм байна. сайхан тэгшхэн хөлтэй, бас царайлаг гээч. амжилт

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 10/

    mongoliin neriig haragj bui busguid eruul enh sain saihniig husie. Udahgui genisiin nomd bichigdeerei. Hudulguun saitai bh heregtei shuu. Amjilt.

    Хариулах
  • Unshigch / 2020 07 сар 10/

    Baliar tyvd nertei tyvdiig surtalchlagch.
    Mongoliin gazar shoroo uul US gudamj talbai hymyys ni tyvd nertei baidgiig hir burtagtaa barigdsan, bichig yseggyi, yar tembyyt tyvd emgen olj sonsoj medeed gaihan tschirdoj balmagdan tegsnee tachignatal shoolj ineene.
    Mongol nertei baihaas ichsen ma

    Хариулах
  • Unshigch / 2020 07 сар 10/

    Baliar tyvd nertei tyvdiig surtalchlagch.
    Mongoliin gazar shoroo uul US gudamj talbai hymyys ni tyvd nertei baidgiig hir burtagtaa barigdsan, bichig yseggyi, yar tembyyt tyvd emgen olj sonsoj medeed gaihan tschirdoj balmagdan tegsnee tachignatal shoolj ineene.
    Mongol nertei baihaas ichsen ma

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 08/

    хөөрхөн юм аа

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 08/

    өөрийнх нь өндөр хэд юм бэ?

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 07/

    Az r tegsh hen hultei yum bna goyo bna

    Хариулах