БНСУ-д наадам тэмдэглэж байсан монгол залуус танхайрч, нэгийгээ хүнд бэртээжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 16 ・ 1

Өнгөрөгч 12-13-нд шилжих шөнө БНСУ-ын Сөүл хотын нэгэн дэлгүүрт 30-40 насны гурван монгол залуу согтууруулах ундаа ууж байхдаа муудалцаж, улмаар нэгийгээ архины шилээр цохиж, зодсоны улмаас биед нь хүнд бэртэл учруулсан тухай мэдээлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.

-МОНГОЛ ЗАЛУУС АРХИДАН СОГТУУРЧ, НЭГИЙГЭЭ АРХИНЫ ШИЛЭЭР ЦОХИЖ ХҮНД БЭРТЭЭЖЭЭ-

Тодруулбал иргэн А нь маргасны улмаас хамт ууж байсан монгол залууг архины шилээр цохиж, үргэлжлүүлэн зоджээ. Тухайн үйл явдал болох үед хөндлөнгөөс харж байсан гэрчийн мэдээлж буйгаар:

“Дэлгүүрийн гадаа саравчинд гурван эрэгтэй хүн согтууруулах ундаа ууж байсан. Удалгүй архины шил хагарах чимээ гарахад би гарч харсан юм. Бороо орж байхад тэд нэгийгээ зодож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” хэмээх мэдээллийг өгчээ.

-ТАНХАЙРСАН МОНГОЛ ЗАЛУУГ СӨҮЛ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ТҮР СААТУУЛЖЭЭ-

Өдгөө монгол залуусын холбогдсон гэх эл хэргийг Сөүл хотын Гванжин дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж. Хэргийг үйлдсэн гэх А-нь бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгагдан түр саатуулагдсан гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн нарийвчилсан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Гэмтсэн монгол залуугийн бие хүнд бэртэлтэй, эмнэлгийн тусламж авч байгаа ажээ.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • МАН / 2020 07 сар 17/

    МАН-ын хууль үйлчилдэггүй дархлагдсан дарга нарыг маш олон улс дууриаж далдаганадаг болоод байна.Цэцэрлэгийн жаахан хүүхдүүд хүртэл бие биеэн дээрээ мордоод комоон бээби чарлалддаг болоод байна.

    Хариулах