3000 тонн адууны мах БНХАУ-д экспортолжээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 08 сар 05 ・ 3

Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар Монгол Улс БНХАУ-д 3000 тонн адууны мах экспортолжээ.

Өнгөрсөн жилийн тухайд гэхэд 2019 онд 54 мянган тонн адууны мах экспортолж байсан юм.

Коронавирусээс шалтгаалсан нөхцөл байдал, хил хаасан зэрэг нь адууны махны экспортод нөлөөлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр манай улс мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэхээр төлөвлөж буй аж.

Дээрх хэлэлцээрт БНХАУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бангладеш, Лаос, Шри-Ланк зэрэг улсууд багтдаг бөгөөд 2.6 тэрбум хэрэглэгч харьяалагддаг юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: