Хүнсний ногоо, сүүний үнэ нэмэгджээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 09

Энэ сарын 3-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.1 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.7 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 3.5  хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 6.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өссөн бол ямааны махны үнэ 1.6 хувиар буурчээ.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6050 төгрөг, үхрийн /ястай/ мах 7465 төгрөг, үхрийн цул мах 9395 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4810 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.6 хувь, байцааны үнэ 8.9 хувь, луувангийн үнэ 9.6 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 2.6 хувь, байцааны үнэ 5.3 хувь, луувангийн үнэ 8.6 хувиар өсчээ.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.6 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.2 хувь, задгай сүүний үнэ 1.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос бүх сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.                         

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх