Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 08 сар 11

2020.08.11 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 23 ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2020.8.11, Мягмар гараг

Наран ургах шингэх: 5.42-20.13

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх