Дөрвөн хүн эдгэрч гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 16 ・ 2

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.16/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 627 хүнээс шинжилгээ авсан. Бүх шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Бүгд энхийг санхиулагчид байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 22 хүн эмчилгээнд байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр 08:00 цагт тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй охин төрүүлсэн" гэж ярилаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: