Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2020 08 сар 24
・ 2

Өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гараг /2020.08.22/-ийн 16.30 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт зургаан настай хүүхэд хүчирхийлүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
- Тодруулбал, гэмт этгээд нь хохирогч охины бүл ах бөгөөд охиныг “Дэлгүүрээс гоё юм авч өгье, чихэр авч өгнө” хэмээн хуурч мэхлэн, дагуулан явж, эзэнгүй амбаарт хэргээ үйлдсэн нь эд мөрийн болон бусад нотлох баримтаар тогтоогдсон аж.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч О.Мөнхжаргал, эрүүгийн мөрдөгч, дэслэгч Т.Бэлгүтэй нар хэргийн газарт ажиллаж, гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн байна.
- Хүчирхийлэгч нь огт танихгүй гадны хүн байх тохиолдол 10% хүрэхгүй байдаг. Тэгэхээр ихэнх тохиолдол нь танил, найз нөхөд, ах дүү хамаатан, хажуу айл өрх, хойд эцэг, төрсөн эцэг, тэр байтугай өвөө нь байх тохиолдол гардаг байна. Тиймээс үр хүүхэд болон , ойр хавийн хүмүүсдээ давхар хяналттай байх нь дээр.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.