Дуучин Д.Найдандоржийн “Сэтгэлийн нандин” цомог худалдаанд гарчээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 09

"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандоржийг таних биз ээ.

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг "Эхийн сэтгэл" хэмээх дуугаараа мялааж байсан.

Өдгөө “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Алтанхан эрхэлсэн нас минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дуугаар урын сан нь арвижжээ. 

Түүний "Сэтгэлийн нандин" нэртэй анхны цомог Hi-Fi records-ийн бүх салбараар худалдаанд гарчээ.

Д.Ана

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх