А.Амбасэлмаа: 421 хүний шинжилгээ сөрөг гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 07 ・ 2

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 26,8 сая хүн өвчилж, 889 мянган хүн эндсэн байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд коронавирусын  875 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 мянга гаруй хүн нас баржээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Есдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 14 хүэ эмчлэгдэж байна. Үүнээс найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: