У.Хүрэлсүх: Би ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг Ерөнхий сайд байх болно

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 09 ・ 8

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2020.09.07/ Гадаад харилцааны яамны ажилтай танилцах үеэрээ : "Зарим нэг компани гадаадад өр тавиад Монгол Улсыг чинь дампууруулах гэж байна.

Засгийн газар мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Хэн ямар өр тавьж, ямар харилцаа үүсгэж байгааг мэдэхгүй. Энийгээ зах зээл гээд хаячихсан. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого." хэмээсэн нь сошиал орчин, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулж байна.

 

Үүнтэй холбоотойгоор тэрээр дахин тайлбар хийлээ.

Тодруулбал Ерөнхий Сайд У.Хүрэлсүх:" Чөлөөт эдийн засаг гэдэг бол баян ядуугийн ялгаа өдрөөс өдөрт гүнзгийрч, Үндсэн хуулинд зааж өгсөн иргэдийн эрх тэгш байдал улам бүр гажуудахын нэр биш ээ. Зохицуулалтгүй зах зээл нь нийгэмд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, баялгийн шударга хуваарилалтыг алдагдуулдаг гэдгийг олон түмэн 30 жил харлаа. 

Хойд Европ, ХБНГУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд бүгд төрийн зохицуулалттай, нийгмийн баримжаатай эдийн засгаар явж ирсэн. Тэр дундаа Швед, Финлянд, Норвеги зэрэг орнуудад баян хоосны ялгааг илтгэх жини коэффициент бага, хүн ардынх нь аз жаргалын индекс өндөр байдаг. Ер нь улс орнууд өөр өөрийн онцлогт тохирсон төрийн зохицуулалттай хөгжлийн замаар явж ирсэн нь харагдаж байна. 

Зүүн төвийн үзэл баримтлалтай МАН-ын даргын хувьд би төрийн оролцоог байх ёстой гэж үздэг. Гэхдээ төрийн оролцоо гэдгийг төр бүхнийг хянадаг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж мушгиж болохгүй. Тухайн салбарт ноёрхож буй монополийг хязгаарлах, үгсэн хуйвалдсан шударга бус өрсөлдөөнийг арилгах, компаниуд эрх мэдлээ буруугаар ашиглахаас сэргийлэх, нийгмийн хариуцлагатай байх, нийгэм дэх эд баялаг, эрх мэдлийн шударга хуваарилалтыг бий болгохын төлөө төр оролцохыг би хэлж байгаа юм. 

Монгол Улсын Үндсэн хуулинд Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан байдаг. Би ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг Ерөнхий сайд байх болно." гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • yahaaraa zeel abdag geech?................. / 2020 09 сар 09/

    MMongoliin hampaanyyd Mongoliin gaar nytag,baigaliin baylagiig barizaalan ikhe hemjeenii zeel absnii hariud ene zasagiig syymjleh saardlagyi ee!!hatyyhan garaar barij senesen ene Mongoloon deesluulehed ene zasagiin dotoodiin bolon gadaadiin ergeldyylen nyd byrnee sergeh yostoi syy!!!zasagiin gazart

    Хариулах
  • yahaaraa zeel abdag geech?................. / 2020 09 сар 09/

    MMongoliin hampaanyyd Mongoliin gaar nytag,baigaliin baylagiig barizaalan ikhe hemjeenii zeel absnii hariud ene zasagiig syymjleh saardlagyi ee!!hatyyhan garaar barij senesen ene Mongoloon deesluulehed ene zasagiin dotoodiin bolon gadaadiin ergeldyylen nyd byrnee sergeh yostoi syy!!!zasagiin gazart

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 09/

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 09/

    ҮНЭНЭЭР НЬ ХЭЛЭХ ЮМ БОЛ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ ГЭХ НЭР ТОМЪЁОГ ФРИДМАНЫ НОМНОЛООР ЛИБЕРАЛИСТУУД ,ДАЛД КОЛОНЧЛОГЧИД ЯРЬДАГ ЗҮЙЛ .ДЭЛХИЙ ОЙЛГООД ЭХЛЭЧИХСЭН ,ХАРИН МАНАЙ ГАДНЫ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ХҮМҮҮС ОЙЛГОХГҮЙ БАЙГАА.ТЭГЭЭД КОМПАНИУД МОНГОЛЫН БАЯЛАГ ,ГАЗАР НУТГИЙГ ГАДААДАД БАРЬЦААЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВСАН НЬ

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 09/

    Чөлөөт ... гэж ярьж бичдэг ч чухамдаа чөлөөт гэдэг зүйл байхгүй. Чөлөөт сэтгүүлч гэх боловч, редакц, эзэнээсээ цалин авна... АНУ-д ч бас адилхан. Нийгэмийнхээ эрх ашиг гэсэн 4 том...

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 09/

    Дэмжиж байна гэхдээ бас учиртай байх хэрэгтэй шүү Сайдаа хууль бус юм хийж байгаа нөхдүүдийг гөвөөд өг

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 09/

    Яг үнэн хэдэн нам дамжсан Монополь болсон компаниуд өөрсдийн дураар аашилдаг Хүрэлсүхээс өмнө энэ хэдн бензин импортлдог нөхдүдэд дарлуулж дууссан шүүдээ

    Хариулах
  • Лхагваа / 2020 09 сар 09/

    tiime zow mnai uls hytadaas heterhii haraad bolson hvnsnii ngoo goos awhuulad hrin bid enehvv chiglel vzliig newtrvvlj 100 oorsdo hiij chdah bvteen baiguulalt aas awhuulad hangah estoi tgwel mongol uls maan tsetseglen hogjin shvvv amjilt saidaa tanii vg hatuu ch gsn vnen vg shvv

    Хариулах