Жүдогийн тамирчид хүн зодож гутлаа үнсэхийг шаарджээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 09 сар 17 ・ 4

Тамирчин хүний хувьд тэсвэр хатуужил, сахилга бат хамгийн бат байх хүмүүсийн нэг.

Тэгвэл тамирчны нэрийг гутаасан гэмээр үйлдэл гаргасан нэгэн хэргийн баримт цахим сайтуудаар таржээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Баянгол дүүрэгт байршилтай нэгэн караокед төрсөн өдрөө тэмдэглэж байсан тамирчид тус газрын хамгаалагчийг үлэглэн зодож, танхайрсан гэх хэрэг бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр энэ хэрэгт жүдогийн тамирчин гэх Т, М болон БОАЖЯ-ны ажлын албаны дарга Э нар холбогджээ.

Тэд хэрэг гардаг өдөр нэлээд их согтуурсан байсан бөгөөд тус караокены хамгаалагчийг өрөөндөө дуудаж оруулж үг хэл амаар доромжилж, өмсөж явсан гутлаа үнсэхийг шаарджээ. Харин тэдний энэ ёс бус шаардлагыг биелүүлээгүй хамгаалагч залууг бүлэглэн зодсон байна.

Түүнчлэн тухайн ажилтны гэзгийг хуйхнаас тасалжээ. Энэ мэтээр биедээ их хэмжээний хохирол амссан уг залуу гол судасны аневризм буюу хуулрал, хоёр талын гүрээ, артерын судасны хуулралтай гэсэн гэмтлийн онош гарч, Улсын гуравдугаар төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн байна. Уг нош нь амь насанд аюултай тул эмч нарын хурлаар оруулж, яаралтай журмаар гол судасны хавхлага солих, хиймэл судас сэлбэх хагалгаанд оруулах шаардлагатай гэж үзжээ.

Гэтэл шүүх шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн нь энэ оношийг нь үгүйсгэсэн аж. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн шинжээчийг дахин томилуулах хүсэлт гарган энэ хэргийн үнэн зөвийг олохоор хэвлэлд хандаад байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин 7 / 2020 09 сар 17/

    Энэ бөхчүүдийн дандаа гай тарьж явах явдаг.БАлагтай новшнууд шүү

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 17/

    ymar aimaar yum be.bi bas zoogch hiij bsan.eoo.mongoliin shuuh luivar.sain chadaltai omgoologch avah heregtei.yun davarsan yum hun buleglej zodood.chatga yum bj.bas dopingoo hereglesen uu har tamhia tatsan uu.shinjilgee oguul.tultal n hashirtal n yal og.hunii eruul mend aag omgoo bagtaasan arhichidi

    Хариулах
  • Зочин / 2020 09 сар 17/

    sain bna uu

    Хариулах
  • ORK buh tamirchid zail / 2020 09 сар 17/

    Ene buh tamirchid nertei ORKUUD Mongoloos burmusun zailaasai. Yamar ch hereg baihgui zugeer l idesh shunalyn tulamnuud

    Хариулах