Нэг хүний сорьцод коронавиусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 316 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 11

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 316 боллоо.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д уг өвчний улмаас зургаан хүн эмчлэгдэж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүндэвтэр, таван хүний биеийн байдал хөнгөн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх