Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 15

Өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ өдөр бүх нийтээр амарна.

 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг. 

Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

10 дугаар сарын 16-н буюу маргааш хэвийн горимд орж, 0, 5-аар төгссөн улсын дугаартай автомашин хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх