Иргэдийн дундаж цалин 792 мянган төгрөг гэж үнэн үү!!!

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 11 ・ 13

-Та сард 792 мянган төгрөгийн цалин авдаг уу?-

 

Манай улсын иргэдийн дундаж цалингын хэмжээ 792 мянган төгрөг гэсэн судалгаа гарчээ. Та ийм хэмжээний цалинг авч чадаж байна уу? Мэдээж иргэдийн дийлэнх нь "үгүй" хэмээн хариулах биз. Гэхдээ хүмүүс авдаг юм байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгааг дэлгэрэнгүй танилцуулья. 

2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалин үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж байгууллагаас түүвэрлэн тооцож байжээ. Үүнийгээ өөрчлөн энэ оны нэгдүгээр улиралаас эхлэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэлж төлж буй бүх аж ахуй нэгж байгууллагыг хамруулан гаргадаг болсон аж. 

Ингэснээр ажиллачдын сарын дундаж цалин аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байснаа таван бүлгээр илүү дэлгэрэнгүй гардаг хэмээн тайлбарлав. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны 3 дугаар улиралд нийт 34.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 792.8 мянган төгрөг. Үүнээс эмэгтэйчүүдийнх 722.3 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 863.1 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1483.0 мян.төг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 553.0 мян.төг байна. Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)- ын ажиллагын ажиллагчдын тооны бүлгээр харахад 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 544.4 мянган төгрөг.

Харин 10- 49 ажиллагчтайнх 678.3 мянган төгрөг, 50- 99 ажиллагчтайнх 721.3 мянгөн төгрөг, 100-199 ажиллагчтайнх 785.9 мянган төгрөг, харин 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1079.7 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2014 оны 3 дугаар улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 971.6 мянган төгрөг байгаа аж. 

Энэхүү судалгаа хэр үнэнд ойр вэ? Өөрөөр хэлбэл, амьдрал дээрээ ийм хэмжээний цалин авдаг иргэд хэр олон бол!!! Иргэдийн дундаж цалинг бодож гаргахдаа хичнээн хүн 792 мянган төгрөгийн цалин авдаг вэ гэдгийг бас судлаж үзэх хэрэгтэй. Цөөн хүний авдаг цалингаар нийт улсын хэмжээнд иргэдийн дундаж цалинг тодорхойлж боломгүй мэт. 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • би. / 2015 01 сар 03/

    ажилтан нар нь дунджаар 500 мянга, дарга нар нь 1 сая төгрөгний цалин авдаг энэ хоёрыг нэмээд 2 т хуваахад дунджаар 750 мян, төг гарч байна ингэж л боддог байх. дарга цэргээр нь ялгаж цалингийн дунджийг гаргаж баймаар байна.

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 25/

    Худал мэдээлсэн тул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. ЭБИ ингэж дүгнэв. Энэ засагт хэрэгтэй мэдээлэл зориг төгөлдөр гаргасан учир. Толгой сайн угаахад тусалсан тул гэж

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 14/

    gesen hediich deerh sudalgaani dundaj tsalingaas deesh avdag ajillagsad mash tsuun...ihenh ni 500 000 orchmiin tsalin avdag, zarim ni muunees ch baga...bodit unend arai l niitssengui de

    Хариулах
  • Mongol eej / 2014 12 сар 14/

    Turiin baiguulga, ter tusmaa turiin uilchilgeend ajillagsadiin tsaling oruulaagui bololtoi...manaih shinjilgee, sudalgaanii, turiin uilchilgeenii baiguullaga manaid darga, nyagtlan, olon jil ajillasan injener 700 000-s deesh tsalin avch bgaa...gesen hediich deerh sudalgaani dendaj tsalingaas deesh a

    1
    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 13/

    Mongol ulsiin hudurmurluh nasnii hunii heden huvi ni ajiltai /tusviin, huviin.../ uunees niigmiin daatgal tuldug togtmol ajiltai ni heden huvi bilee... iim hudlaa medeelel taraah ni hend yamar heregtei bgaa ni sonin bna...

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 13/

    статистикийн газар гэж шал худалаа үнэлгээ дүгнэлт хийдэг газар л юм байна. цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг л байгаа ш дээ тэгээд төрийг албан хаагчид дундаж цалин 370 мянган төгрөг үүнийг бүгд мэдэж байгаа

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 13/

    yamar ch undeslelgui ih tsalin be? hudalaa shuu dee

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 12/

    toriin alban haa****diin ihenh ni 500.000s doosh tsalin abj bhad ene haanaas yaj gargaj irsen sudalgaa be

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 12/

    toriin alban haa****diin ihenh ni 500.000s doosh tsalin abj bhad ene haanaas yaj gargaj irsen sudalgaa be

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 12/

    toriin alban haa****diin ihenh ni 500.000s doosh tsalin abj bhad ene haanaas yaj gargaj irsen sudalgaa be

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 12/

    toriin alban haa****diin ihenh ni 500.000s doosh tsalin abj bhad ene haanaas yaj gargaj irsen sudalgaa be

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 12/

    toriin alban haa****diin ihenh ni 500.000s doosh tsalin abj bhad ene haanaas yaj gargaj irsen sudalgaa be

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 12/

    Hudlaa ehe haanahiin garagsan sudalgaa ve amidald avsan tsalin hereltsehgui 100gaas 1 ni tuuniig torch bgaa he's egg humuus busadn yaduu dundaj ni 10huvi nada sudalgaagaar chini mongolchuud bayan yum bishuu iimerhuu hudal sudalgaagaar humuusiin tar hi bitgii ugaa mongolchuud yaduu amidarch bna tsuuh

    Хариулах