Шар Энхээ хочит Э.Энхбатад 8 жилийн хорих ял оноолоо

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 11 сар 06

Эрүүгийн нөлөө бүхий гэх тодотголтой этгээд болох Шар Энхээ хочит Эрдэнэбулганы Энхбат нь Б.Цолмон, Б.Насанжаргал, Б.Чинзориг нарыг удирдан зохион байгуулж, зохион байгуулалттайгаар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороо Ривер Гарден хотхонд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт Метамфетмины агууламжтай мөс гэх нэршилтэй бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан байна. 

Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 сарын 04-ний өдөр тус хэргийн шүүх хурал болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хаалттай хорих ангид Э.Энхбатад 8 жил Б.Цолмон, Б.Насанжаргал нарт 7 жил, Б.Чинзоригт 4 жилийн хорих ял тус тус шийтгэсэн байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх