А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт шинээр таван тохиолдол батлагдаж, дотоодын халдварын тоо 459 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 14

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 8,574 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Таван тохиолдол бүгдээрээ Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 459 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 519 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 75, хөнгөн 438 байна" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.