Сэлэнгэ аймагт коронавируст халдварын нэг тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдвар 465 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 16

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр “Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 12,711 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдол нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 465 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 918 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 384 хүн эдгэрсэн бол 525 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн-473 , хүндэвтэр-49, хүнд-2, маш хүнд нэг хүн байгаа юм” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх