Найман хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 961 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 20

“Өчигдөр улсын хэмжээнд 8,416 хүнд шинжилгээ хийхэд найман хүнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол зургаа нь дотоодын халдвар байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 961 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 509 хүн эдгэрээд байгаа бол 443 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх