Авто тээврийн товчоодоор 3702 хүн нэвтэрч, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 06

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. 

Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж байгаа юм. 

Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 932, гарсан 899 буюу нийт 1831 автомашин нэвтэрсэн байна. 

Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 1914, гарсан 1788 буюу нийт 3702 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх