"Мөнххада" компанийн ажилчдын гэр бүлийн 4, БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч 8 хүнд халдвар илэрч, дотоодын халдварын тоо 990 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 15

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 14-ний өдөр улсын хэмжээнд 16,854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • "Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ.
  • БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтанд орсон, тусгаарлалтад байсан.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжсэн байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,491 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 571 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 байгаа" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх