Нийт 16 шинэ тохиолдол бүртгэсний 9 нь Баянзүрх дүүргийн нийтийн байрны иргэд байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 24

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийлээ.

Үүнээс 16 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас есөн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэр орчмын хэсгийг хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Ойролцоогоор 1000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрлээ. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа" гэлээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх