Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 01 сар 29

Зургийг Э.ХАРЦАГА
Төрийн мэдэлд байгаа, хувьчлалаа хүлээсэн үнэ цэнтэй объектын нэг бол Төрийн банк. УИХ-аас хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард Төрийн банкийг хувьчлах асуудлыг хэлэлцэж байснаас хойш сураг алдарчээ. Тухайн үед УИХ Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж 27 байгууллагын жагсаалтын хоёрдугаарт тус банкийг багтааж байв. Гэвч 2019 оны тавдугаар сард Засгийн газар дээрх тогтоолын төслийг эгүүлэн татсанаас хойш хувьчлалын чимээ тасарсан гэхэд хилсдэхгүй. Уг нь нэлээд олон жилийн өмнөөс энэ банкийг хувьчлах талаар ярьж байсан ч ажил хэрэг болсон нь үгүй.
…Тэднийг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар зээлдэгчээс авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Улмаар Д.Ганбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Б.Цэндсүрэнд хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэм буруутай нь тогтоогдсон хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил зургаан сар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэсэн билээ…
Харин ийнхүү дуншиж байх хооронд тус банкны эрх бүхий албан тушаалтнууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс их хэмжээгээр хуурамч бичиг баримт үйлдэн завшиж, хулгайлж байсан хэрэгтээ зарим нь ял шийтгүүлж, нэг хэсэг нь хэзээ мөдгүй шүүгдэгчийн ширээнд суух болоод байна. Тухайлбал,тус банканд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай албан тушаалтнуудад ял шийтгээд буй. Тус банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан 2016-2017 онд тэнд Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа уг мөнгийг олгосон хэрэгтээ ял шийтгүүлсэн.

Мөн уг хэрэгтэй хамтатган Төрийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж асан Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал байсан Б.Цэндсүрэн нарыг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт гэм буруутай, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тэднийг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар зээлдэгчээс авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Улмаар Д.Ганбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох, Б.Цэндсүрэнд хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэм буруутай нь тогтоогдсон хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил зургаан сар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэсэн билээ. Уг ялыг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Д.Баярсайхан, Д.Ганбаатар, Б.Цэндсүрэн нартай хамт өөр зургаан хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцсэн бөгөөд тэр дунд нь банкны зээл хариуцсан таван албан тушаалтан, зээлдэгч, БНХАУ-ын иргэн “Шинжан шинфан” ХХК-ийн захирал Сун Гуанчин ч багтсан. Хэдийгээр тус компани анхан шатны шүүх хурлын үеэр Төрийн банкнаас авсан 20 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн хамт төлж, хохиролгүй болгосон ч эл банкныхан тухайн аж ахуйн нэгжээс 15 тэрбум 894 сая 632 мянга 691 төгрөг 89 мөнгө гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Тус шүүх эл нэхэмжлэлийг нь 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Үүнээс үзэхэд Төрийн банкны албан тушаалтнууд дээр, доргүй харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс ямар нэг байдлаар халаасалж буй мэт. Тус банкны албан тушаалтнууд мөнгө завшиж, хулгайлсантай холбоотой өөр хоёр ч хэргийг дор өгүүлье.
“ТЭЭВРИЙН ТОВЧОО” САЛБАРЫН ХАРИЛЦАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭВ
Эл банкны эрх бүхий албан тушаалтнууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс их хэмжээгээр хуурамч бичиг баримт үйлдэн завшиж байсан хэрэг 2018 онд гарсан ч одоо болтол шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм. Тодруулбал, тус банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн нар хуйвалдан, хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэй хүмүүсийнхээс хуурамч баримт бүрдүүлэн зээл авч байсан хэрэгт холбогдсон.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.