Цахим худалдаагаар 42 сая төгрөг залилсан

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 05

Монгол банкнаас 2020 оны III  улирлын  төлбөрийн системийн тоон үзүүлэлтийн тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийсэн нь 2019 оны III улиралтай харьцуулахад гүйлгээний тоо 48 хувиар дүн нь 155 хувиар  өссөн үзүүлэлт гэж мэдэгдлээ.

Картын төрлөөр: 

  1. ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг
  2. Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг
  3. ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг
  4. Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг.

Төхөөрөмжийн төрлөөр: 

  1. ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг
  2. ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг
  3. Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийжээ. 

Бэлэн бус гүйлгээ ихсэж буй энэ үед АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхжүүлж, гүйлгээгээ тухай бүрд нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх