34 хүнээс коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 07

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймаг болон ЧД, СБД-ийн лабораториудад 14,978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс шинээр халдвар илэрлээ.  

Эдгээр халдвар нь бүгд Улаанбаатар хотод хамаарч байгаа бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ ба цэгээр сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна. 

Ийнхүү Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,187, улсын хэмжээнд нийт 2,023 боллоо. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх