Ц.Ганзориг: Сүүлийн 24 цагт илэрсэн 46 тохиолдлын хоёр нь массын дунд хийсэн шинжилгээгээр илэрсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 13

Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээгээр сүүлийн 24 цагт 46 тохиолдол илэрчээ. 

 

Засгийн газрын Олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Нэг хаалга-нэг шинжилгээ аян"-ы хүрээнд энэ сарын 11, 12-нд нийт 91 мянган хүнээс PCR шинжилгээ авахад нийт 4 тохоилдол \өчигдөр 2, өнөөдөр 2\ илэрлээ. ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байсан иргэдээс \хавьталгүй\ өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн.

Хоёр өдрийн 86 тохиолдлын дөрөв нь массын дундаас илэрсэн тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, массын дунд халдвар харьцангуй нам жим байдалтай байна" гэв. 

2021 оны хоёрдугаар сарын 13-ны 10:00 цагийн байдлаар:

  • Батлагдсан тохиолдол 46
  • Эмчилгээ хийлгэж байгаа 37
  • Эдгэрсэн 13
Тусгаарлах байрны тоо: 37
Тусгаарлалтад байгаа хүний тоо: 1775
  • Нийслэлд: 1651
  • Орон нутагт: 124

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх