33 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,416 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 16

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 37,530 хүнд шинжилгээ хийж халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 33 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 24 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 9 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 

Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 200 мянган гаруй хүнийг шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлыг илрүүлэхэд хамгийн багадаа 4, 5 цаашдаа хэдэн зуу хүртэлх хавьтлыг шинжилж халдварыг илрүүлдэг чухал ач холбогдолтой.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,416 болсон бол үүнээс 1,760 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 643 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 77, хөнгөн 561 байна" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх