МҮЭ-ийн холбоо НДШ-ийг нэмсэнийг эсэргүүцэж тэмцэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 17
НДШ-ийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцэх тэмцлийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар байгуулсан билээ.
Өчигдөр /2021.02.16/-нд уг ажлын хэсэг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд тэмцлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.
Мөн НДШ-ийг нэмснийг эсэргүүцсэн тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр, чиглэлийг МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудад хүргүүлж хамтын оролцоотойгоор зохион байгуулахаар шийдвэрлэв.
 
 
 
 
Улс орон даяар Ковид-19 цар тахлын гамшгаас хамгаалах хатуу хөл хорионы байдалд шилжсэнтэй холбогдуулан НДШ-ийг нэмснийг эсэргүүцсэн тэмцлийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдрийг хүртэл цахимаар өрнүүлэх чиглэлийг МҮЭ-ийн холбооны аймаг нийслэл, салбарын ҮЭ-үүдийн байгууллагуудад хүргүүлж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахаар боллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх