Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 03 сар 01

Өнөөдөр /2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хөдөлгөөнд оролцох иргэд хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.
ПСР-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулж болох эрх нь нээлттэй байх юм.

Уг шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх