Зургаан дүүргийн 22 цэгт шинжилгээ авч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2021 03 сар 03

 

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал нэмэгдсэн учраас  дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүллээ.

Ингэснээр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зургаан дүүргийн нийт 22 цэгт иргэдээс шинжилгээ авна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.