Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 03 сар 06
Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ. Мөн 39 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 2481 боллоо. Сая бүртгэгдсэн 8 хүний 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн, 5 нь нийслэлд бүртгэгджээ. Тэдгээр нь
- СХД-т 1,
- БГД-т 2,
- ХУД-т 1,
- СБД-т 1 байна.
Мөн бүртгэгдсэн 8 тохиолдлын нэг нь шинэ голомт болсон ба тухайн иргэн банкны ажилтан байв. Одоогоор 665 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4, маш хүнд 3 байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.