103 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,603 тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 03 сар 12

Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд19341 шинжилгээ хийхэд 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн тухайд Улаанбаатар хотын голомтоос үүдэлтэйгээр 102 тохиолдол батлагдлаа. Үлдсэн нэг тохиолдол нь хоёрдугаар сарын 25-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэн байлаа. 

Ингэснээр Улаанбаатар хотод 2789 тохиолдол батлагдаад байгаа бол дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 3664 боллоо. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 2907 хүн эдгэрч, гэртээ гарсан байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 15 тусгаарлан ажиглах байранд 580 хүнийг ойрын хавьтлаар тогтоон ажиглаж байгаа аж.

Орон нутгийн тухайд найман аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна. 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Нийслэлд нөхцөл байдал их хүнд байна. Сүүлийн өдрүүдэд халдвар ихээхэн өссөн тул та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай. Тусгаар тогтнолын ордонд халдвар тархаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус ордонд 66 тохиолдол бүртгэсэн мэтээр ташаа мэдээлэл тараажээ. Иймд залруулга хийж байна.    


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх