Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 03 сар 23

Өчигдөр 12,326 хүний сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавируст илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,392 боллоо.
Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.7 хувийг эзэлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,419 хүн эмчилгээнд байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,218
- Хүндэвтэр-183
- Хүнд-14
- Маш хүнд-4 хүн байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.