Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.

  • 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол
  • 106 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 218 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 139 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,516 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,912
  • Хүндэвтэр 588
  • Хүнд 118
  • Маш хүнд 19 хүн байна.

Өнгөрсөн хоногт гурван нас баралт/73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 25 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.