Сүүлийн хоногт Улаанбаатарт 654, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 04 сар 15 ・ 1

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 18,002 болж байна. 742 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд 

  • 654 нь Улаанбаатар хотод,
  • 88 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо.  Халдварын улмаас 2,978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,071
  • Хүндэвтэр 689
  • Хүнд 173
  • Маш хүнд 45 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Мөн бусад шалтгаант нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн хүн коронавирусийн халдвартай хэмээн оношлогдсон ч СБД-ийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад нас барлаа.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: