1,340 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас баржээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 04 сар 18 ・ 1

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,340 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс орон нутагт 119 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 21,995 боллоо.

Мөн хугацаанд хүн 427 хүн эдгэрсэн бол гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 44 болсон харамсалтай мэдээ байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 04 сар 18/

    ХЕСУТ мэдээг худлаа гаргаж байсан юм биш уу? Эд нар менге идэж, гаднаас унэгуй вакцин авах гэж шуугиулаад байна уу!!!

    Хариулах