1,263 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 5 хүн нас баржээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 04 сар 24

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,263 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 29,219 боллоо.

Мөн хугацаанд 487 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлуудын 14,745 нь эдгэрээд байгаа бол 74 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх