Коронавирусийн халдварын 815 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас баржээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 05 сар 08

Сүүлийн 24 цагт нийт 9000 орчим хүнд шинжилгээ хийхэд 815 хүнд халдвар илэрчээ. Нийслэлд 710, орон нутагт 99 хүн халдвар авчээ. Завхан, Говь-Алтай аймгуудад сүүлийн өдрүүдэд халдвар эрчтэй тархсан хэвээр байна.     

Мөн 7 хүн нас баржээ. 19-89 настай иргэд нас барсан байна. Ингэснээр нийт 160 хүн нас бараад байна. Маш хүнд хүн 119, хүндэвтэр 1515, хүнд 485, хөнгөн 1515 өвчтөн эмчлүүлж байна. Орон нутагт нийт 20 эмнэлэгт халдварын эсрэг эмчилгээ хийж байна.        

ДЭМБ зургаа дахь вакцинаа бүртгэсэн нь БНХАУ-ын Вероцелл вакцин боллоо. Энэ вакцины аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгааг шалгаад ийнхүү баталгаажууллаа. Энэ вакциныг 18-аас дээш насны иргэдэд тарьж байна. ДЭМБ бүртгэснээр энэ вакциныг КОВАКС хөтөлбөрт ашиглах боломж бүрджээ. Дэлхийн 39 оронд Вероцеллийг хэрэглэж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх