Улсын онцгой комиссоос өнөөдөр 17.00 цагт мэдээлэл хийнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2021 06 сар 02

Улсын онцгой комиссоос өнөөдөр 17.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, вакцинжуулалттай холбоотой асуудал мөн хөл хорио тогтоох эсэх талаар ч мэдээлэл өгөхөөр болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК-ын шуурхай штабад ажилласан байгаа. Тодруулбал, вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийн тохиолдлын тоо багассан байна. Халдварын тохиолдлын тоо 50-аас дээш насныхан байсан бол одоо эсрэгээрээ идэр насныхан их өвчилж байна. Мөн 2,3 сая файзер вакцин худалдаж авахаар болсон гэх мэт олон асуудалд тайлбар мэдээлэл өгөх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх