Улаанбаатарт 1,498, орон нутагт 683, эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 06 сар 13 ・ 3

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,400 хүнд  шинжилгээ хийх явцад 2,188 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 76,084 болж байна. 

Мөн сүүлийн 24 цагт 496 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,947 боллоо.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал, 

  • Улаанбаатар хотод 1,498
  • орон нутагт 683  тохиодол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдлээ. 

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.  

Халдварын улмаас 8,538 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,760
  • Хүндэвтэр – 1,810
  • Хүнд - 638
  • Маш хүнд – 146 хүн байна.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 06 сар 13/

    Арга хэмжээ авахгүй бол оройтлоо шүү. Юун наадам боллоов

    Хариулах
  • Ха / 2021 06 сар 13/

    Худлаа хуцахаа болиоч. Хогийн новшнуудын хэлээд байгаа дархлаа суух естой 2-р тун хийлгэсэн хумуус чинь евдеед байна. Ерн ь хаанаас ямар вирус авч ирж шахаад байна аа.

    Хариулах
  • Зочин / 2021 06 сар 13/

    ЭМНЭЛЭГТ БАЙГАА ХҮНИЙ ТОО ЧИНЬ ЗӨРӨӨД БАЙНА .ТОО НЭМЖ ХАСАЖ СУРААЧЭЭ

    Хариулах