Коронавируст халдварын 1551 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлаа

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 07 сар 05

Эрүүл мэндийн яамнаас  коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 8699 хүнд шинжилгээ хийснээс 1551 хүнд коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 126811 болоод байна. Сүүлд батлагдсан тохиолдлуудын 76 орчим хувь нь нийслэлээс бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 863, хөдөө орон нутагт 688 нь бүртгэгджээ. Мөн 42-86 насны 12 хүн нас барлаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх