Шинээр 1,364 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 07 сар 16

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.07.16/ -   Шинээр 1,364 тохиолдол бүртгэгдэж, 3,730 иргэн эдгэрлээ

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол болон эдгэрсэн, эндсэн тоон мэдээллийг өглөө.

 

 

Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 1,364 тохиолдол батлагдаж, 9 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлын 769 нь Улаанбаатарт, 595 нь орон нутагт илэрсэн байна.

Харин 21-80 насны хүн нас баржээ. Эдгээрийн зургаа нь хавсарсан өвчтэй байсан бол гурав нь зөвхөн КОВИД оноштойгоор эндсэн байна.

Өчигдөр 3,730 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд 121,953 хүн эдгэрсэн байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 144,492-т хүрч, нас баралт 716 бүртгэгдлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх