COVID-19-ийн халдвараар 10 хүн нас барж, шинээр 2,351 тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 09 сар 13

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,351 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 257,770 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,071 нь нийслэл хотод,
  • 1,280 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,543 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Тодруулбал,

  • 41-60 насны - хоёр
  • 61-80 насны – зургаа
  • 80-аас дээш насны хоёр хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 973 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,673 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,534 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 14,090
  • Хүндэвтэр- 5,615
  • Хүнд – 1,682
  • Маш хүнд – 286 хүн байна.

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.

Иймд иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх